А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлшийг аравдугаар сарын 1-ээс борлуулна

2025-09-23 2322 11

2025-2026 оны галлагааны улиралд 40 орчим мянган тонн мидлинг буюу сайжруулсан шахмал түлш, мөн импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлш авч, нийт 350 мянган тонн түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаална. НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин түлшний борлуулалтын асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Олон нийтийн сүлжээнд хагас коксон түлш хэрэглээд их хэмжээний тортог гарсан байна гэдэг шүүмжлэл гарчээ. Хагас коксон шахмал түлш буюу жигнэсэн нүүрсийг хараахан борлуулж эхлээгүй байна. Уг түлшийг ирэх сарын 1-нээс эхлэн борлуулна. Ойрын өдрүүдэд дүүрэг, хороод айл өрхийн янданг хөөлж байгаа. Хөөлөх явцад хөө, тортог унана. Үүнийг хагас коксон түлшээс гарч байгаа мэтээр ташаа мэдээлэл өгсөнд харамсалтай байна. Хагас коксон түлшийг борлуулж эхлэхээр иргэд сайжруулсан шахмал түлштэй харьцуулан хэрэглэх боломж бүрдэх юм. Тэр үед дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна.

Хагас коксон түлшний шатах хугацаа урт байдаг. Долоо хоногт долоон шуудай сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг айл 4-5 шуудай хагас коксон түлш хэрэглэнэ гэж тооцсон” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10