А.Амартүвшин: Хагас коксон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг 40-45 хувиар бууруулна

2025-10-10 389 1

Нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр сайжруулсан шахмал түлш болон хагас коксон шахмал түлшийг борлуулж эхлээд байна. Мөн Улаанбаатар хотын 23 агуулахад хагас коксон шахмал түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн нөөцийг бүрдүүлээд байгаа аж. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

А.Амартүвшин “Энэ сард 62, улмаар сар бүр 50-60 мянган тонн хагас коксон шахмал түлш авч, нэгдүгээр сарын сүүлээр 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг борлуулж дуусна. Өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр дээр хэрэглээнд гарахад бэлэн болж шуудайлсан 12 мянган тонн хагас коксон шахмал түлш байна. Айл өрхүүд өөрсдийн сонголтоор сайжруулсан түлш, хагас коксон түлшнээс худалдаж авна. Галлагаа, хэрэглээний хувьд адилхан. Хагас коксон шахмал түлшний илчлэг сайжруулсан түлштэй төстэй учраас зуухны ул ширэм хайлах боломжгүй. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 56 орчим хувь нь нүүрсний утаанаас гарч байгаа.

Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр нүүрснээс гарч байгаа агаарын бохирдлын 28 хувийг бууруулна. Улаанбаатар хотын нийт агаар орчны бохирдлыг 40-45 хувь хүртэл бууруулах боломжтойг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтарч судалсан. Мөн энэ жил НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч агаарын бохирдлын хортой шинж чанар хэрхэн буурсныг судална” гэв.

Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн  “Хагас коксон шахмал түлш түлэхэд угаарын хийн эрсдэл байгаа юу гэх асуултад тэрбээр “Нүүрс, мод, аргал, цаас юу ч түлсэн тодорхой хэмжээнд угаарын хий ялгарна. Угаарын хий их, дунд, бага гэдэг асуудлыг л ярина. Хагас коксон шахмал түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80, сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага байгаа. Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ухаалаг систем рүү шилжиж, 120 гаруй мянган айлд ухаалаг угаар мэдрэгчийн төхөөрөмжийг суурилуулсан. Дахин 22 мянган айл өрхийг системд холбох ажил явагдаж байна. НИТХ-аар төсвийн тодотголд нэмүүлж, 45 мянган айл өрхөд угаар мэдрэгч нэмж суурилуулахаар болж байна.

Нийт гал түлж байгаа 172 мянган айлыг ухаалаг угаар мэдрэгчийн нэгдсэн системд холбосноор 5 секунд хүрэхгүй хугацаанд угаар мэдрэгч ажиллахад ойрын хүмүүст нь мэдээлэл хүргэгдэнэ. Хэрэглэгчид утсаа аваагүй тохиолдолд Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн алба хаагчдад 5-7 минутын дотор тухайн айлд очиж, шууд арга хэмжээ авахаар төлөвлөөд байна” гэв.

Сайжруулсан шахмал түлш улаан шуудайтай 3750 төгрөг, 25 кг шуудайтай хагас коксон шахмал түлш 5000 төгрөгөөр борлуулагдаж байна. Иргэд өөрсдийн сонголтоор “Хотула” апп болон “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой юм байна. Хагас коксон шахмал түлш нь олон улсын MNS2025 тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг

2025-10-10

А.Амартүвшин: Хагас коксон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг 40-45 хувиар бууруулна

Нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр сайжруулсан шахмал түлш болон хагас коксон

2025-10-10

ҮСХ: Хамгийн урт нэртэй ахмадын нэр Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар

Маргааш Олон улсын ахмадын баярын өдөр. Энэ өдрийг угтан Үндэсний статистикийн хорооноос ахмад нас

2025-09-30