Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулав

2025-09-26 3603 6
ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Тус газрын албан хаагчид орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэх, ЭМДҮЗ-ийн тогтоолын хэрэгжилт, тогтоолоор баталсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцууд болон удирдах ажилтнуудын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг энэ удаад Баянхонгор аймагт зохион байгууллаа.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тогтвортой тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү сургалтад ЭМДЕГ-ын БТГ-ын мэргэжилтнүүд, АХБ-ны зөвлөхүүдтэй хамтран оролцож “Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны онцлог, шинэчлэлийн чиг хандлага, эмд-аар үзүүлэх тусламж, үйлчилгээний багц, санхүүжилтийн тогтолцооны ил тод байдал, үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг танилцуулахаас гадна удирдах ажилтнуудын манлайлал, зохион байгуулалтын мэдлэг, ур чадвар” зэрэг сэдвээр онол, практик хослуулсан мэдлэг олгож байна.
Сургалтад Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан хаагчид болон тус аймгуудын анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын нийт 50 гаруй удирдах албан тушаалтан, эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22