Ж.Чинбүрэн: Эрт илрүүлгийн программ шинэчлэгдэж, 10 дугаар сарын дундаас шинэ хөтөлбөрөөр дахин эхэлнэ

2025-09-23 3889 5

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Эрт илрүүлэг” үзлэг оношилгоог энэ сарын 22-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаанд зогсоохоор болсныг  мэдээлсэн.

Харин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Эрт илрүүлэг маш чухал. Гэхдээ өмнөх үеүдэд хийгдэж байсан эрт илрүүлгийн тогтолцоог илүү оновчтой, үрэлгэн биш өгөөжтэй тогтолцоо хийхээр программаа шинэчилж байгаа. Эрт илрүүлгийн программ шинэчлэгдэж, 10 дугаар сарын дундаас эхлээд шинэ хөтөлбөрөөр дахин хэрэгжиж эхэлнэ.

Тухайлбал, ходоодны хорт хавдрыг үзэхийн тулд иргэнээс цусны дэлгэрэнгүй шинжилгээ үзэж, илүү зардал гаргахгүй. Харин дурангаар ходоод болон улаан хоолойг давхар дурандаж хавдрын эрсдэл байгааг илрүүлчихнэ. Элэгний хорт хавдрыг үзэхэд биохими, цусны дэлгэрэнгүй, шээсний шинжилгээ бараг л шаардлагагүй. В, С вирус байгаа эсэхийг үзээд, вирус байвал эход үзээд, өөрчлөлттэй байвал нарийн мэргэжлийн эмч, нарийн шинжилгээнд хамрагдана. Уушгийг цээжний рентген авахад, умайн хүзүүн хавдрыг хөхөнцөр вирусийн халдвартай эсэхийг нь шалгахад л хангалттай. Ялгаа нь энэ. Тэгэхээр бид лабораторийг дэмжсэн үрэлгэн, шаардлагагүй шинжилгээ авах шаардлагагүй. Төсвийн мөнгийг үрэлгэн үрдэг биш оновчтой байлгахад анхаарна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19