Л.Энх-Амгалан: Боловсролын байгууллагыг хагас бие даасан санхүүгийн тогтолцоонд шилжүүлнэ

2021-09-07 7664 3

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Багануур, Багахангай, Налайх дүүргийн багш нартай хийсэн уулзалтынхаа үеэр үндсэн гурван сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.

2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ОНЦЛОГ:

  • Багш нар болон 12-оос дээш настай сурагчдын 90 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.
  • Танхимын ба танхимын бус сургалт хосоlсон хэлбэрээр үргэлжилнэ. Хүүхэд авах ёстой мэдлэгийнхээ 70 хувийг танхимаар авдаг.
  • Хоцрогдол арилгах цогц төлөвлөгөө хэрэгжинэ. Энэ төлөвлөгөө эргэн холбох, нөхөх, тогтворжуулах гэсэн гурван үе шаттай.
  • Энэ хичээлийн жилд 150 орчим сургуульд сэтгэл зүйч ажиллана. 4 хүүхэд тутмын 1 нь ганцаарддаг, 10 хүүхэд тутмын 4 нь сэтгэл зүйчтэй уулзах шаардлагатай гэсэнсудалгаа бий.
  • Үдийн хоол хөтөлбөр энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ. Сурагчдын 70 орчим хувь нь өглөө сургуульдаа цайгаа уулгүй ирдэг.
  • Орон нутгийн боловсролын байгууллагуудын нүхэн жорлонг шинэчилж орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно.
  • Энэ хичээлийн жилээс Улаанбаатар хотын зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллана.

БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ:

  • Удирдлагын оновчтой тогтолцоог нэвтрүүлж, шатлан дэвших боломжийг бүрдүүлнэ. Улстөрөөс хараат байдлыг хална.
  • Боловсролын тэгш бус байдлыг арилгана. Хот хөдөө, хувийн төрийн гээд ялгаатай байдал шат бүрд бий.
  • Боловсролын түвшин хоорондын уялдаа холбоог сайжруулна. Бид энэ хичээлийн жилээс гарааны оношилгоо хийнэ.
  • Багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг ажлын ачаалал, нийгмийн хамгаалалтай нь уялдуулан шинэ шатанд гаргана.
  • Цахим шилжилтийг идэвхжүүлж, хосолмол сургалт явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Монголын анхны цахим сургуулийг байгуулж байна.
  • Багш нарыг бэлдэх, ажлын байран дээрээ суралцах, хөгжих боломжийг бүрдүүлнэ.
  • Өнгөрсөн хугацаанд боловсролын байгууллагын хүртээмжийг сайжруулах чиглэлд ажилласаар ирсэн бол одоо чанарт онцгой анхаарна.
  • Боловсролын байгууллагыг хагас бие даасан санхүүгийн тогтолцоонд шилжүүлнэ.
  • Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын санхүүжилтийн аргачлалыг өөрчилнө.
  • Сургуулийн бүтэц, байршил хэв шинжийн оновчтой хувилбарыг тогтооно.
  • Сургалтын чанарт суурилсан багшийн цалин урамшууллыг олгоно.

АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ:

  • Багануур дүүрэгт шинээр байгуулагдсан насан туршийн боловсролын жишиг төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг хийнэ.
  • Сургуулийн орчны интернэтийн хурдыг 3 дахин нэмнэ. Багш нарыг компьютержуулах ажлыг үе шаттай шийднэ.
  • Багануур дүүргийн 3 дугаар хорооны сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгыг дуусгана.
  • Голомт цогцолборын өргөтгөлийн барилгыг дуусгана.
  • Налайх дүүрэгт царцсан цэцэрлэгийн барилгыг дуусгана.
  • Багахангай дүүргийн дотуур байр, сургуулийн барилгын асуудлаар судална гэв.

Эх сурвалж: БШУЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Үдийн цай ноднингийнхоос сайжирсан зүйл нэг ч байхгүй. 23 хүүхэдтэй (1 групп) ангид савны ёроолоор жаахан хоол ирнэ. Хүүхдүүдийн аяганы 4ний 1т хийгээд ч дутна. Хэлэхээр тоохгүй. Үнэн хэцүү бгаа шүү. Хяналт шалгалт оруулмаар юм

  • цахим танхим хосолж бгаа үед үдийн хоолны мөнгө хэмнэгдэж бгаа энэ мөнгөөрөө багш нарынхаа ленеовог яаралтай сольж өгөөсэй гэж хүсье сайддаа амжилт хүсье

Холбоотой мэдээ

Хувийн ААН-үүд байгаль орчны сорилтод жендэрийн мэдрэмжтэй хандлагыг дэмжих талаар хэлэлцлээ

Ази, Номхон далайн Уур амьсгалын үр нөлөөнд эмэгтэйчүүдийн манлайлал сэдэвт “Азийн хөгжлийн банкны Ж

2023-12-06

ЦЕГ: Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа бус, Н.Өнөрцэцэг гэдэг хувь хүнийг шалгаж байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн Байцаах Албанаас албан ёсны мэдээлэл

2023-12-05

Самар түүж явсан найман хүний нэг нь сураггүй алга болжээ

Сэлэнгэ аймаг, Ерөө суманд самар түүж явсан найман хүний нэг нь энэ сарын 9-ний 09:40 цагийн орчимд

2023-11-30