Архангай аймагт боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол гарчээ

2025-09-22 933 1

Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багт боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, тус аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг “иргэн”-ийг энэ сарын 16-нд  оношлон тусгаарласан байна.

Аймгийн ЗӨСТ-ийн баг сорьц авч PCR шинжилгээнд хамруулахад эерэг гарч, тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр боом өвчний арьсны хэлбэр (А22.0) болох нь батлагджээ.

Боом нь өвчтэй мал амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг.

Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай. Иймд газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг. Иймээс малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс ширтэй харьцах, мал нядлах үед малчид халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг.

Иймд,

  • Голомтот нутгийн хүн ам, мал сүргийг жил бүр боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах
  • Шалтгаан тодорхойгүйгээр мал үхсэн тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах
  • Зайлшгүй шаардлагаар үхсэн, өвчилсөн мал амьтантай харьцах тохиолдолд бээлий, хамгаалалтын хувцас өмсөх
  • Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлэгт хандах
  • Үхсэн малын мах, арьс ширийг ашиглахгүй байх
  • Мал болон мах, махан бүтээгдэхүүн худалдан авахдаа малын гарал үүслийн гэрчилгээг үзэж хэвших
  • Мал, малын гаралтай түүхий мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭМДЕГ ажилтнуудаа дэмжсэн жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ажилтнуудын эрүүл мэнд, тав тухтай ажиллах нөхцөлийг х

2025-09-30

Ж.Чинбүрэн: Эрт илрүүлгийн программ шинэчлэгдэж, 10 дугаар сарын дундаас шинэ хөтөлбөрөөр дахин эхэлнэ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас "Эрт илрүүлэг" үзлэг оношилгоог энэ сарын 22-ны өдрөөс эхл

2025-09-23

ЭМДЕГ: Улсын эрүүл мэндийн 85 байгууллагад 1.017 их наяд ₮-ийн санхүүжилт олгоод байна

ЭМДЕГ өнөөдрийн байдлаар улсын болон хувийн хэвшлийн нийт 2398 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ

2025-09-22