Тарвасны 184 дээжийг шинжилгээнд хамруулахад нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй дүн гарчээ

2021-08-30 23 1

Хүнсний ногооны чанар, аюулгүй байдлыг үнэлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр гурван үе шаттай хяналт шинжилгээ хийгддэг.

МХЕГ-ын дэд даргын баталсан 01/133 тоот удирдамжийн хүрээнд шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэд хяналт шинжилгээ хийх ажил улсын хэмжээнд явагдаж байна.

Одоогийн байдлаар, 200 гаруй аж ахуйн нэгж, иргэний тарьж ургуулсан 20 гаруй нэр төрлийн  шинэ ургацын ногооны 688 дээжийг  ХАБҮЛЛ, аймаг, нийслэлийн МХГ-ын лабораторид ургамлын хорио цээр, пестицид, нитратын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулаад байна.

Тарвасны   184  дээжийг шинжилгээнд хамруулахад нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй буюу “Жимс, хүнсний ногооны нитрат” MNS-6420:2013 стандартын шаардлага хангасан дүн гарчээ.

Тухайлбал, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар тарвасны  170 дээжинд лабораторийн шинжилгээ хийхэд нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээ буюу 60мг/кг-аас бага гарсан байна. Мөн лабораторийн шинжилгээгээр аюулгүй байдлын гол үзүүлэлт пестицидийн үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй дүн гарчээ. Хяналт шинжилгээ үргэлжилж байна.

Эх сурвалж: МХЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Татвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олгожээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суу

2026-04-21

Хүүхэд, залуучуудын театраас “Тэс” ШТС, Хилчин хотхоны автобусны буудлын чиглэл дагуух авто замын хөдөлгөөнийг хаана

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гудамжинд борооны ус зайлуулах шугам угсрах ажил хийж байгаатай

2026-04-21

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20