“Сайн ах” олонтой Сүнээ Б.Ганхөлөгийг ч хөлдөө чирэв…

2020-06-29 198 0

Балетын сургалтын төвтэй Сүндэръяа гэх бүсгүй Сүнээ нэрээрээ твитерт алдартай. Балетчин мэргэжил эзэмшсэн ч тайзан дээр бүжиглэж үзээгүй Сүнээ алдарт Алаг морьт Дандар баатрын зээ охин гэдэг. Тиймээс Ардын намын ах нарт таалагддаг бололтой. Нэр холбогдон хардагдсан хүн нэг бус. Засгийн газрыг шийдвэрийг урьдчилж мэдээлдгээс болоод томчуудтай холбоотой гэх болсон.

Тэгвэл сонгууль шувтарч байхад Булган аймгаас нэр дэвшиж байгаа, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй холбоотой зураг гарч, ахынхаа нэр хүндэд сэв суулгалаа. Мөн Сүнээгийн байнга зургийг нь оруулдаг хар машиныг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ авч өгсөн гэж шуугилаа.

Харин гандан буурдаггүй Сүнээ “Машиндаа их хайртай. Их бэлгэшээж хүсэж авч билээ… Учир нь талийгаач Г.Батхүү агсны охин Цэлмэгээс энэ машинаа ямар ч урьдчилгаагүй бүтэн мөнгөө төлөөд шууд авч байлаа. Ганхөлөг бид сайхан найзууд, надад яриад хямдхан ч өгсөн…” гэж бичлээ.

Ингэж бичсэнээр Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөгийг ч хөлдөө чирлээ. Хүмүүс “Ганхөлөг Сүнээд дүүгийнхээ машиныг өгсөн” гэж мушгиж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03