АНУ-ын Сенат төсвийн хуулиа баталж чадаагүй учраас засгийн газрын зарим байгууллага ажлаа зогсоолоо

2025-10-02 2035 6

АНУ-ын Сенат төсвийн хуулиа баталж чадаагүй учраас тус улсын засгийн газрын зарим байгууллага 10 дугаар сарын нэгнээс эхлэн ажлаа зогсоож байна. 

АНУ-ын Бүгд найрамдах нам болон Демократик намын хууль тогтоогчид ийн ирэх оны төсөв дээр санал нэгдээгүйн улмаас холбооны албадын ажилтнууд цалингүй амралтад шилжиж, зарим нь цалингүй ажиллах нөхцөл байдал үүсжээ. Төсвийн хямрал нийтдээ 750 мянган төрийн албан хаагчийг хамарч байгаа аж.

Харин  төсвийн тухай хуулийн төслийг зөвшилцөж чадаагүй ч сенаторууд АНУ-ын Үндсэн хуулиар орлого нь хамгаалагдсан тул цалингаа үргэлжлүүлэн авах гэнэ. Есдүгээр сарын 30-нд Ерөнхийлөгч Дональд Трамп засгийн газрын үйл ажиллагааг зогсоосноор хэд хэдэн “ардчилсан арга хэмжээ”-г буцаахад ашиглаж болно гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл шаардлагагүй хөтөлбөр, бүтцийг эргэн харах, хүнд суртал, зардлыг танах, засгийн газрыг тэргүүлэх ач холбогдол өгөхөд чиглүүлэх, холбооны агентлагуудын үр ашгийг дээшлүүлэх боломжийг олгоно гэж тэр үзэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31