Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэв.
Бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчлэв. Энэ нь 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар өсөн, дундаж хэмжээ 409 мянган төгрөг болж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, 2016 онд 251 мянган төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, 216 мянган төгрөг байсан хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга, 312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна. Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 30.7 хувиар нэмжээ. Энэхүү шийдвэрийг ирэх сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлнэ.
Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэв
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 100, бусад асаргааны тэтгэмжийг сард 84 500 төгрөг болгон шинэчлэн тогтоов. Халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг. 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байна. Байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/ асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Эдгээрээс байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмжийг 2019 оны 07 дугаар сарын 01-ээс 114 мянган төгрөг болгон нэмээд байсан юм. Тогтоолыг ирэх сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 cэтгэгдэлтэй
2020 оноос өмнө тэтгэвэрт гарсан эхчүүддээ хүүхдийн тооноос хамаарсан 1.6 жилийн нэмэгдлийг хамааруулсан хуулиа батлаачээ. Ялгавартай хандаж болохгүй шүү дээ
Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 350 биш 340 болсон Арай ч дээ
Тэтгэврийг улсад ажилласан жилийг гол болгож нэммээр юмаа.Улсад олон жил ажилласан нь хохирох юм байна л даа
Олон жил үр бүтээлтэй ажилаж 500 дээш тэтэгвэр тогтоолгосн хүн 25000 аар нэмж байгаа шийтгэлүү эсвэл та бүхний ядууруулах бодолгий тод илэрэлүү ХН Х ийн сайдаа
500000 мянгаас дээш тэтгэвэр авагч нар 25 хүвиар нэмсэн тэтгэвэрээ голоод байх шаардлагагүй Тэр тэтгэвэрийг авч чадахгүй хүмүүс олон байгаа Насаараа үнэнчээр ажил хөдөлмөр хийчихээд хэдэн жил өндөр цалин хийж өндөр тогтоогдсон хүмүүсээс бага тэтгэвэр авч байгаа нь үнэн Яагаад хуурамчаар цалингаа нэмэгдүүлсэн хүнээс дор байх ёстой юм бэ Битгий хар амиа бодож бөй
25.0 g nemchiheed tet.nemsen gd oi uhaand ortol buu orliod vaigaach.Huns.baraanii une mash ender bolloo.70 say naltai vaij barag 20.0 r mah.1 kg aaruulaa 35.0 r avah bolloo.Nasaara olon jil ajillasan hunde baga nemeed.ajil baga hiisende ihiig nemdeg ymar teneg shiidver ve.Dood tuvshin gj yrih uom.Ter hun chin ajil barag hiigeegui hun bj taaraa.Olon jil ajillasni ur shimiig uzehgui uom bn.Mash buruu nemj bnTetgever teglej bga ch buruu.