Өмнөд Солонгосчууд “Хамгийн олуулаа оролцсон буухиа уншлага”-аар Гиннесийн амжилт тогтоолоо

2025-09-30 336 6

Өмнөд Солонгосчууд “Хамгийн олуулаа оролцсон буухиа уншлага” амжилтын эзэн болж, Гиннесийн амжилт тогтоолоо. Тодруулбал, Сөүлийн төв хэсгийн Гванхвамун талбайд өнгөрсөн Бямба гаригт /2025.09.27/ олон мянган хүн цуглаж, дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй буухиа уншлагыг зохион байгуулсан байна. Сөүлийн засаг захиргаа Сөүлийн номын сантай хамтран Японы колончлолоос чөлөөлөгдсөний 80 жилийн ойг Солонгосын уран зохиолыг сурталчлах арга хэмжээтэй нэгтгэн зохион байгуулсан ба 3500 гаруй хүн оролцжээ.

Тэд “Тэнгэр, салхи, од, шүлэг” гэх шүлгийн түүврийг өглөөний 08:00 цагаас эхлээд оройн 18:34 цаг хүртэл нийт 10 цаг 12 минутын турш уншсанаар “Хамгийн олуулаа оролцсон буухиа уншлага” амжилтын эзэн болов. “Тэнгэр, салхи, од, шүлэг” түүвэр нь өмнөд солонгосчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн яруу найрагч Юн Дон Жу агсны бүтээл юм.

Оролцогчид жагсаалаар хүлээж байгаад, тайзнаа нэг нэгээр гарч өөр өөрийн хэсгээ унших байдлаар буухиа үргэлжилжээ. Нэг уншигч уншилтдаа  хамгийн ихдээ 10 секунд зарцуулсан байна. Энэ арга хэмжээнд ашиглахын тулд тус түүврийг 2020 онд дахин хэвлэжээ. Оролцогчид нийт 176 хуудас түүврийг чанга дуугаар эхнээс нь дуустал буухиалан уншжээ.

Сөүлийн номын сан энэ арга хэмжээнд оролцох 3180 өргөдөл анх хүлээн авчээ. Энэ нь өмнөх дээд амжилт болох Энэтхэгийн 3071 оролцогчийг хангалттай гүйцэхүйц тоо байсан. Гэсэн ч цахим бүртгэлийн дараа дахин хүмүүс нэмэгдсэнээр нийт 3532 оролцогч буухиа уншлагад оролцжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өмнөд Солонгосчууд “Хамгийн олуулаа оролцсон буухиа уншлага”-аар Гиннесийн амжилт тогтоолоо

Өмнөд Солонгосчууд "Хамгийн олуулаа оролцсон буухиа уншлага" амжилтын эзэн болж, Гиннесийн амжил

2025-09-30

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03