Г.Занданшатар: Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо

2025-09-30 2151 13

Ерөнхий сайд Г.Занданшатар хэдхэн минутын өмнө УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр “Эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээс ажлаа эхлүүлсэн. Эрдэнэс Тавантолгойд онцгой дэглэм тогтоосноос борлуулалтын орлого 1.6 дахин, орлого 1.3, олборлолт 1.1 дахин өссөн. Нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрүүдийг нотлох баримттай нь АТГ-д шилжүүлсэн.

Тэдний нэгээс нь дурдвал нэг их наядын өртөгтэй нүүрс баяжуулах үйлдвэрийг яагаад 18 км-ийн цаана байгуулсан юм бэ. Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсныг онцгой дэглэм тогтоосны дараа 400 мянган төгрөг болж буурсан.

Бор тээгийн ордыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг УИХ-д өргөн барьмагц гурван сарын өмнө нэр дэвшихгүй гэж байсан УИХ-ын дарга маань нэр дэвшинэ гэлээ.

Залуучууд гудамжинд жагсаж нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардсан. УИХ-ын даргыг нүүрсний хулгайн эсрэг хамт тэмцэнэ гэж итгэж байсан ч харамсалтай нь УИХ-ын даргын нэр холбогдсон байна.

Эв нэгдэл гэж ярьж байна. Авлига, нүүрсний хулгайг хамгаалсан эв нэгдэл байж болшгүй.

Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү шийдэмгий үргэлжлүүл гэж УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг ХЗДХ-ийн сайдаар томилж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31