Хамгийн анхны бэлгэвч 200 жилийн настай

2025-10-20 1646 6
Амстердам дахь Рейксмюзеум музей 1830 оны үед хонины мухар олгойгоор хийсэн, эротик зурагтай 200 жилийн настай бэлгэвчийг олон нийтэд дэлгэн үзүүлжээ. Уг бэлгэвч нь Францын өндөр зэрэглэлийн биеэ үнэлэгчдийн газраас гаралтай гэж үздэг бөгөөд тухайн үеийн бэлгийн амьдрал, эрүүл мэндийн талаарх ойлголтыг харуулсан ховор олдвор юм.
Түүхэн дурсгал болох энэхүү бүтээлд нэгэн гэлэнмаа гурван нүцгэн санваартан руу зааж буй зураг дүрслэгдсэн бөгөөд дор нь “Voilà mon choix” буюу “Энэ бол миний сонголт” гэсэн франц хэллэг байжээ.
Судлаачдын үзэж байгаагаар уг зүйл нь 1830-аад оны үед янхнуудын хэрэглэж байсан эсвэл бэлэг дурсгалын шинжтэй эд зүйл байж болзошгүй. Музейн куратор Жойс Зелений хэлснээр уг бэлгэвчийг 2024 оны 11-р сард Харлем хотод болсон дуудлага худалдаанаас 1000 еврогоор худалдан авсан байна. Бэлгэвчийг хэт ягаан туяагаар шалгахад хэрэглэгдээгүй болох нь тогтоогджээ.
Энэхүү бэлгэвчийг “Аюулгүй секс?” нэртэй үзэсгэлэнгийн хүрээнд 2025 оны 11-р сарын сүүл хүртэл олон нийтэд дэлгэн үзүүлэх бөгөөд 19-р зууны бэлгийн боловсрол, бэлгийн замаар дамжих өвчин, жирэмслэлтээс хамгаалах арга, ёс суртахууны талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн судлах боломжийг олгож байна.
Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08

“Хэн бөх унтах вэ” тэмцээний аваргаар 80 настай иргэн шалгарчээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаанаас иргэдийнхээ дунд хэт их ажиллах соёлын эсрэг чиглэс

2026-05-04

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28