Энэ оны сүүлийн тэмцээнд Монголын 21 сумоч таван зиндаанд зодоглоно

2025-10-28 1871 15

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос Фүкүока хотод болох 11 дүгээр сарын башёгийн банцүкэг албан ёсоор нийтэллээ. Энэхүү башё нь 2025 оны сүүлийн тэмцээн бөгөөд Ёкозүна Ооносато тэргүүлж байна. Харин Украины бөх Аонишики анх удаа сэкивакэ цолтой зодоглохоор болж, сумо бөхийн түүхэнд 13 башё барилдсаны дараа энэхүү зиндаанд хүрсэн хамгийн хурдан бөх болжээ.

Монголын талаас Чиёошома Г.Мөнхсайхан макүүчид дэвшин барилдахаар болсон бол нийтдээ Монголын 21 сумоч таван өөр зиндаанд нэрээ бичүүлжээ. Тэдний дундаас Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, Озэки Киришима Б.Лхагвасүрэн, М-4 зиндаанд Тамаваши Б.Мөнх-Оргил, М-4 Оошёома П.Дэлгэрбаяр, М-6 Оонокацү Б.Чойжилсүрэн зэрэг туршлагатай хүчтэнүүд зодоглоно.

Жюүрёо зиндаанд Асахакүрюү Р.Жамъянтогтох, Тамашёохо Э.Энхманлай нар, харин макүшита, санданмэ, жонидан зиндаанд нийт 13 монгол бөх хүч үзэхээр болжээ.

Арваннэгдүгээр сарын башё нь 2025 оны улирлын сүүлийн тэмцээн бөгөөд нийт 598 бөх зодоглох юм.

Эх сурвалж: Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08

“Хэн бөх унтах вэ” тэмцээний аваргаар 80 настай иргэн шалгарчээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаанаас иргэдийнхээ дунд хэт их ажиллах соёлын эсрэг чиглэс

2026-05-04

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28