Кино урлагийн 90 жилийн ойн босгон дээр 13 гавьяат төрлөө

2025-10-29 2090 1

Монголын кино урлагийн 90 жилийн түүхт ой энэ жил тохиож, уг ойг тэмдэглэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч, ажилтнуудыг төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Энэхүү баярт өдөр 13 уран бүтээлч шинээр гавьяат цол хүртэж, салбарын түүхэнд шинэ хуудсыг нээлээ.

Гавьяат жүжигчин цолоор жүжигчин, дуу оруулагч Ө.Наранбаатар, орчуулгын киноны дуу оруулагч О.Оюун, чөлөөт уран бүтээлч С.Ариунбямба нар шалгарч, энгэрээ мялаав. Харин “Монгол кино” үйлдвэрийн ажилтнууд болох Г.Аахүү, Ж.Бадам, П.Төмөртогтох, Д.Батгэрэл нар Соёлын гавьяат зүтгэлтэн, харин Д.Балчинпүрэв, Б.Баянбат, Д.Цэнддорж, Б.Болд, Б.Лхагвадорж, Н.Батжаргал нар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ.

Мөн кино урлагийн хөгжлийг дэмжин ажилласан Т.Сарантуяа, Ю.Цэцэгбадам нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Ж.Туул, С.Ангараг, Д.Сарантуяа, Ш.Байгалмаа, Д.Батболд нарыг Алтан гадас одонгоор, харин Л.Жижжалам, С.Чинсанаа нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагнал хүртсэн уран бүтээлчдэд баяр хүргэж, Монголын кино урлагийг хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүссэн юм.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07