Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна

2025-10-27 1635 2

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан болон хагас коксон шахмал түлшийг 2025 оны есдүгээр сарын 15-наас 400 борлуулалтын цэгээр дамжуулан иргэдэд хүргэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан түлш худалдан авах үйлчилгээг цахимжуулах зорилгоор “Хотула” аппликейшнийг нэвтрүүлж, иргэдийг түлшний карт болон иргэний үнэмлэхийн QR кодоос гадна ухаалаг гар утсаар түлшээ худалдан авах боломжийг бүрдүүлээд байна.

“Хотула” аппликейшн нь нийслэлийн иргэдэд зориулсан түлшний борлуулалтын цахим систем бөгөөд түлшний худалдан авалт, төлбөр тооцоо, түгээлтийн хяналтыг нэгтгэсэн ухаалаг шийдэл юм. Энэхүү системийг нэвтрүүлснээр түлш худалдах уламжлалт үйл явцыг дижитал хэлбэрт шилжүүлж, иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна.

Аппликейшнийг TechFin, GovTech, CivicTech чиглэлээр хөгжүүлж байгаа юм. “Хотула түлш” модуль нь хөгжүүлэлтийн хоёрдугаар үе шатандаа амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал иргэд “Хотула” аппликейшнийг ашиглан дараах үйлдлүүдийг хийх боломжтой.

  • Хатуу болон хийн түлшний худалдан авалтаа гар утсаар хийх,
  • QR код ашиглан төлбөрөө цахимаар төлөх,
  • Түлшний түгээлтийн мэдээлэл, байршлыг хянах,
  • Өрхийн хэрэглээ болон үлдэгдлээ хянах,
  • Хэрэглээний бусад төлбөрийг нэг дороос төлнө.

Аппликейшнийг ашигласнаар виртуал карт автоматаар үүсэж, уг картыг өрхийн гишүүд хамтран ашиглах боломжтой. Харин аппликейшн ашиглах боломжгүй иргэд иргэний үнэмлэхийн QR кодоор түлш худалдан авна. Түүнчлэн “Хотула” аппликейшн нэвтэрснээр нийслэлийн хэмжээнд түлшний цахим борлуулалт амжилттай эхэлсэн боловч хэрэгжилтийн явцад тодорхой зохицуулалт шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд мэдээлжээ. Тухайлбал, нэг өрхөд зориулсан аппликейшнийг нэгэн зэрэг олон хүн ашигласнаар түлшний хуваарилалт, нөөцийн тооцоонд зөрүү гарах эрсдэл үүсэж байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна. Иймд системийн нэгдсэн хяналт, хэрэглэгчийн эрхийн баталгааг сайжруулах чиглэлд нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид энэхүү системийг өргөжүүлж, хэрэглэгчийн туршлага болон техникийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нөөцийн хуваарилалт, төлбөрийн уялдааг нарийвчлах замаар нийслэлийн түлшний хангамж, түгээлтийн ил тод, үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15

Налайх дүүрэгт өв уламжлал, ёс заншлыг агуулсан 100 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга

2025-12-12