“Одонтой ээж”-ийн болон “Насны хишиг”-ийн тэтгэмжийг цахимаар бүртгэж, дансаар олгоно

2021-01-12 1784 0

“Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмжийг ирэх сарын 10-аас олгох талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.

Тиймээс дээрх төрлийн тэтгэмжийг авдаг ахмад настан болон эхчүүдийг И-халамж /ehalamj.mn/ цахим сайт руу орж арилжааны банкууд дахь харилцах дансаа бүртгүүлэхийг мэдэгдлээ.

Нийгмийн халамжийн систем 2020 оны наймдугаар сараас цахимд шилжээд байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор халамжийн 6 төрлийн үйлчилгээ авдаг иргэд И-халамж цахим сайтад дансаа холбох шаардлага үүссэн юм. Иргэд дансаа үнэн зөв холбосноор халамжийн мөнгө дансанд нь бүрэн орно. Үүнд “Насны хишиг”, Эхийн алдар” одонтой ээжүүдийн мөнгөн тусламж авдаг иргэд онцгой анхаарч, сар шинийн баяраас өмнө бүртгүүлэх шаардлагатайг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдэгдэж байна.

Бүртгүүлэхийн тулд иргэд халамж үйлчилгээний төвүүдэд заавал өөрийн биеэр ирэх албагүй, ehalamj.mn сайт руу орж цахимаар нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлж тэтгэмж авах банкны нэрээ бичээд тэтгэмж авах хүсэлтээ гаргахад л болно гэдгийг мэдээлж байна. Иргэдийн данс холболтын ажлыг аймаг, орон нутагт Халамжийн хэлтсээр дамжуулан хийж байна. Ингэхдээ аймаг, сум, орон нутагт оршин суугаа иргэд утсаар холбогдох юм уу, өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой.

Өнөөдрийн байдлаар “Насны хишиг”-ийн үйлчилгээг авдаг ахмадын 80 хувь нь харилцах банкны дансаа бүртгүүлээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11