Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, гишүүдийн татварыг тэглэжээ

2021-01-10 1007 0

Ардчилсан намын үндэсний бодлогын хороо өнөөдөр /2021.01.10/ цахимаар ээлжит бус хурлаа хийжээ.

Хуралдааны бэлтгэл ажил болгож баасан гарагт “Зөвлөлдөх уулзалт” зохион байгуулсан байна. Зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Хотын дарга асан С.Бат-Үүл нарын 200 гаруй ҮБХ-ны гишүүн оролцжээ.

Зөвлөлдөх уулзалтаар үндсэн гурван асуудлын хүрээнд санал солилцсоны эцэст ҮБХ-ны ээлжит бус хуралдааныг зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн байна. ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар, 

  • ҮБХ-ны гишүүдийн бүрэн эрхийг хүчинтэйд тооцох тухай,
  • Намын гишүүдийг татвараас чөлөөлөх тухай,
  • Сонгуульт гишүүдийн татвар бууруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцжээ. 

Хуралдаанаас намын гишүүдийн татварыг тэглэж, сонгуульт гишүүдийн татварыг хөнгөлж,  бууруулахаар шийдвэрлэсэн байна. Мөн Ц.Тувааныг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10