“Өндөгний бай” Э.Магнайбаярыг “Баянгол-хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-ын даргаар томилжээ

2021-01-09 743 0

Өнгөрсөн намар Монголын улстөрд өрнөсөн нэгэн дуулианы эзэн, олны анхааралд хамгийн ихээр өртсөн хүн бол Э.Магнайбаяр. Тэрээр Баянгол дүүргийн ИТХ-ын 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшин сонгогдсон ч тангараг өргөхийн өмнө МАН-д элсэн, алгадуулж, өндгөөр шидүүлж багагүй шуугиан дэгдээсэн билээ. 

Харин Э.Магнайбаяр уг шийдвэрээ тойргийн сонгогчдоо, цаашилбал нийт Баянгол дүүргийн иргэдийг бодсон явдал хэмээн тайлбарлаж байв.

Сайтад өгсөн ярилцлагадаа “Яг үнэндээ АН-аас намайг дэмжээгүй штээ. МАХН-ын нэг хогийн юм, дэмжихгүй, барихгүй шүү л гэж байсан шүү дээ. МАН нь ч гадуурхаад, АН нь ч доромжлоод. Тэр болгоныг зөөллөөд “Нэг баг шүү, эвтэй байна шүү” гээд л явсан. Тэр болгонд гомдож гоншгоноод байлтай ч биш. Хамгийн гол үр дүн чухал байсан.

Сонгогчид бол “за яахав, нэг талдаа гарчихлаа даа” гээд баярлаж байгаа. Сүүлийн дөрвөн жилд манай Баянгол дүүргийн хөгжилд дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй шүү дээ.

Өөрөө л зөв байж чадвал өөр олон даваа өмнө маань бий гэж боддог. Тийм ч учраас “Би залуу хүн. Нэг удаагийн төлөөлөгчөөр харахгүй байгаа шүү” гэдгээ хэлээд орсон. МАН-ын зүгээс ч намын гишүүний хувиар, төлөөлөгчийн хувиар дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн.

Анхны удаад өндгөөр шидүүлж эхэлсэн. Дөрвөн жилийн дараа цэцэг шидүүлэхийн төлөө л явна даа” гэж байсан юм.

Тэгвэл Э.Магнайбаярт амласан “дэмжлэг”-ээ үзүүлж эхэлсэн бололтой, түүнийг “Баянгол-хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-ын даргаар томилжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Дайны уршгаар ОХУ-аас он дуустал АИ92 шатахууны нийлүүлэлтийг хязгаарласан

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар м

2025-10-22

Морингийн даваанд “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барина

Нийслэлийн хэмжээнд гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин бо

2025-10-22

УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ. Үндс

2025-10-17