“Next Stop” наадмыг зохион байгуулахаар нэр дэвшигчдээ зарлажээ

2020-12-22 1595 0

МАН-ын дарга нар оны шилдгүүдээ тодруулж эхэлжээ. Удахгүй 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй Монголын залуучуудын холбооноос жил жилийн оны шилдгүүдийг тодруулдаг “Next Stop” наадмыг зохион байгуулахаар нэр дэвшигчдээ зарлажээ.

Өмнөх жилүүдэд “Next Stop”-ийн оны шилдгүүдийг “Оны шилдэг улс төрч”, “Оны шилдэг бизнесмэн” гэсэн хоёр номинациар шалгаруулдаг байсан бол энэ удаа “Оны шилдэг нийгмийн зүтгэлтэн”, “Оны шилдэг хүмүүнлэгийн үйлстэн” гэсэн хоёр шинэ номинацийг бий болгожээ.

Сонирхолтой нь энэ удаагийн “Оны шилдэг улс төрч”-д өрсөлдөх нэр дэвшигчдийн жагсаалтыг МАН-ын дарга У.Хүрэлсүх магнайлж, араас нь хотын дарга Д.Сумьяабазар дагаж, МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, гишүүн Т.Доржханд, Ц.Туваан, С.Одонтуяа нараар жийрэг хийжээ.

Нэр дэвшигчдийг “Үзэгчдийн санал” буюу интернэт санал асуулгаар өрсөлдүүлж, “Оны шилдэг улстөрч”-ийг тодруулах юм байна.

“Next stop” наадмын “Оны шилдэг”-т нэр дэвшигчдийг Энд дарж үзнэ үү.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07