ШУУРХАЙ: 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтооно

2020-12-21 1107 0

НЭМЭЛТ: Шадар сайд Я.Содбаатар болон албаны бусад хүмүүс үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 23-ны 06 цагаас эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны 06 цаг хүртэл Улаанбаатар хотод хөл хорио тогтоон, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснийг мэдээллээ.

УОК-оос Улаанбаатар хотод ирэх оны нэгдүгээр сарын 6-ийг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргасан билээ. Тэгвэл Засгийн газар тус саналыг дэмжиж, нөгөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ирэх оны нэгдүгээр сарын зургааныг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт эргэн шилжих юм.

Засгийн газраас гарсан шийдвэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 16 цагаас хүргэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07