Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар ШУА-ийн тэргүүлэгч гишүүн болжээ

2020-12-19 933 0

Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид өчигдөр хуралдаж, Шадар сайд Я.Содбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарыг академийнхаа тэргүүлэгч гишүүн болгожээ.

Мөн Соёлын сайд С.Чулуун, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарыг Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүнээр сонгосон нь улстөрчдөөр түлхүү бүл нэмсэн сонголт болоотхов.

Тус хурлаас Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгчөөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Г.Чулуунбаатарыг, эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор Б.Авидыг, тэргүүлэгч гишүүдээр академич Д.Рэгдэл, доктор Б.Авид, академич Т.Галбаатар, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, академич Т.Ган-Эрдэнэ, академич С.Нарангэрэл, академич Д.Дашжамц, академич Д.Содномдорж, академич Ц.Лхагвасүрэн, академич Ж.Бямбаа нарыг сонгосон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10