Өмнөх хэрэглээнээс илүү гарсан цахилгаан, дулааны мөнгийг хэрэглэгч өөрөө төлнө

2020-12-16 1708 12

Засгийн газраас бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах шийдвэрийг гаргасан. Шийдвэр гарсан даруйд цахилгааны хэрэглээ 18-20 хувь хүртэл өсөж, хэд хэдэн газарт гэмтэл гарсан. Бидний “үнэгүй юманд нугасгүй” зан улс даяараа тэг зогсолт хийхэд хүргэж болзошгүй байсан тул Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам”-ыг баталж хэрэглэгч, цахилгаан, дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өгөв.

Хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр дааж, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцна. Жишээлбэл өнгөрсөн жилийн 12 дугаар сард цахилгаан эсвэл дулаандаа 30 мянган төгрөг төлж байсан хэрэглэгчийн төлбөр энэ 12 дугаар сард 40 мянган төгрөг гарвал 10 мянган төгрөгөө өөрөө төлнө гэсэн үг юм.

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэглээ 1308 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар,  шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгджээ. Ачаалал урьдчилан тооцоолж байснаас өндөр, ялангуяа 17.00-21.00 цагт нийт ачааллын 94 хувь нь гэр хороололд, зургаан хувь нь орон сууцанд ногдож байгаа учир аж ахуйн нэгжүүд дээрх цагт хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах, айл өрх нэмэлт цахилгаан халаагуур ашиглахгүй байхыг журамд тусгажээ. Гэхдээ цахилгаан халаагуураар дулаанаа шийдсэн айл өрхүүдэд энэ заалт хамаарахгүй. Хэрэглэгчид стандартын шаардлага болон галын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглах ёстой юм байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Энэ зөв. Хэрэглээнээс илүү төлбөрөөр нь оросоос худалдаж авч буй цахилгааны төлбөрийг нь төлөх ч юмуу.Мөн хэт огцом их хэрэглээ хийсэн хүмүүст төлбөрийг нь нугалж төлүүлсэн ч болно.Төр хайрладаг бас хайр даахгүй бол хариуцлагаа ч бас тооцож ард түмнийг соёлжуулах хэрэгтэй шүү

  • Энэ бас л тийм оновчтой шийдэл биш бна. Өнгөрсөн жилийн өдийд бид хөл хорионд ороогүй бсан учраас энэ жилийнхээс бага гарах нь ойлгомжтой. Айл бүр мөнгө төлөх юм бна. Гайтай юмнуудаас болж бна даа.

  • Засгийн газар ямар ч чадамжгүй гэдэг нь энэ удаад гаргасан шийдвэрээс нь тодоос тод мэдрэгдлээ. Юу гэвээс шийдвэр гаргахдаа эрсдэлийгмаш сайн тооцон байж /ялангуяа хүний амьдралтай холбоотой/ ганц л удаа ам нээх тэр нь яг л байндаа ч байрандаа байх ёстой. энэ бол жирийн нэгэн байгууллагын хурган даргын баримтлах зарчим, дүрэм, журам байх ёстой. Хүүк үүнийг тооцохчадваргүй, пооп нэгэн болохоо түмэнд өөрөө илчиллээ, эсвэл хажууд нь хамтарч яваа “итгэлт журмын нөхөд” нь илчиллээ.

    • Засгийн газар зөв шийдвэр гаргасан. Харин иргэдийн ёс зүй ямар хэмжээнд унасныг улс даяараа мэдэрлээ. 

  • Новшийн Хүрэлсүх . хүний амаар ярьдаг. тэр нь дандаа ардын эсрэг байдаг. тэр баттулгын эрхийн бичигээ өгөөд цахилгаан дулаандаа энэ жилийн турш зарцуул гэвэл хямгатай хийшдээ. тэгээд ч баян нь илүү гарсанаа өөрөө төлж, ядуу нь тохируулж эрхийнхээ дагуу зарцуулах ёстой байсан. шаал дүргүй хүрлээ. соголтоо буруу хийжээ хохь мин тэр

  • өчигдөр нэгэн хөгшин хуцаад байсан хүрэлсүгийг долоох шахам тэрний хийж байгаа зүйл. төр хэлсэндээ байх түмэн олон дэмжин хөдлөх ёстой. хүүрэлсүх юм хийх гэхээр тэр эрчим хүчнийхэн төрөөс илүү юмыг хүртэх гээд худлаа цуурч байга. тэрэнд итгэж байдаг засгийн газар ч гэж дээ

    • Зөв шийдвэр гаргалаа айл өрхөө өрөвдөж гаргасан шийдвэрийг нь ард иргэд буруу хэрэглэсэн хүмүүсдээ гомд доо 

  • Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулна гэвэл бас болохгүй шүү дээ тэр үед короно вирус байхгүй тайван байсодоогийн үед ихэнх хүмүүс гэртэй карантинд байна 

  • Энэ чинь тэгээд зөвхөн хотод үйлчлээд байгаа юмуу Сэлэнгийн Түнхэл тосгон лав тогны мөнгөө авч байна

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19