Нэг жил гаруйн хугацаанд хоригдсон Д.Гантулгыг магадлангаар суллажээ

2020-12-14 986 0

2016 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгийн 42-р тойрогт Ж.Оюунбаатар, Б.Одхүү нартай өрсөлдөж 5735 хүний санал авч тэргүүлэн “Хамгийн залуу гишүүн”-ээр тодорч явсан Д.Гантулгад анхан болон давж заалдах шатны шүүхээс хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил хорих ял оногдуулсан.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад оногдуулсан энэхүү ялыг Улсын Дээд шүүхээс хэвээр үлдээн шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл нэг жил гаруйн хугацаанд хоригдсон түүнийг шүүхээс энэ сарын 11-нд буюу өнгөрсөн баасан гарагт магадлангийн хурлаар оруулж сулласан байна. 

Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох /магадлан/ хууль зүйн үндэслэл:

Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын /таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг, таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг, арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй/ хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04