СХД-ийн нөхөн сонгуулийн товыг ирэх долоо хоногт хэлэлцэж тогтоно

2020-12-02 1119 0

УИХ-ын 28-р тойргоос сонгогдсон Д.Сумьяабазар гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Нийслэлийн Засаг даргаар томилогдсоноор тус тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон билээ. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг тогтох асуудлыг хэлэлцэхээр товлосон байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргав. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-“УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудлыг өнөөдөр хэлэлцүүлэхээр оруулсан байна. Сонгуулийн тухай хуулиар орон гарсан тохиолдолд 50 хоногийн дотор шийдвэрлэхээр байгаа. Энэ хугацаа арванхоёрдугаар сарын 13-нд байгаа. Энэ асуудлын бэлтгэл хангагдаагүй байна. Улс төрийн асуудал учраас тодорхой хүрээнд ярих, зардлын тооцоог бэлтгэх ажлууд байгаа учраас өнөөдрийн хэлэлцэх асуудлаас нэг долоо хоногоор хойшлуулж өгнө үү гэдэг горимын санал гаргаж байна” гэснээр УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн товыг тогтох асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болов. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10