Х.Бат-Эрдэнийг батлан даалтад гаргажээ

2020-09-29 998 0

“Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлийн асуудалд холбогдуулан шалгаж байсан ч түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр 30 хоногийн хугацаатай цагдан хорих захирамжийг шүүхээс гаргасан билээ.

Х.Бат-Эрдэнийг цагдан хорих хугацаа энэ сарын 10-нд дууссан ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дахин 30 хоног цагдан хорих захирамж гаргасан. Шүүгчийн энэхүү захирамжийг Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгч эсэргүүцэн, тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хэлэлцээд, өнгөрөгч долоо хоногт түүнийг батлан даалтад гаргасан байна.

Х.Бат-Эрдэнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа вэ?

Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий “Монгол драй милк” компани Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан ч барьцаанд тавьсан хөрөнгө нь зээлийнхээ 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан аж. Уг компанийн дийлэнх хувийг Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг. Гэхдээ зээл авахдаа төрсөн ах Х.Батбаасангийнхаа нэр дээр бүх хувьцааг шилжүүлсэн байсан бөгөөд үүний дараа дахин Э.Эрдэнэбилэг гэдэг хүний нэр дээр шилжүүлжээ.

Хэдийгээр “Монгол драй милк” компанийн бүх хувьцааг Э.Эрдэнэбилэг гэх хүн эзэмшдэг ч Хөгжлийн банкинд барьцаалсан хөрөнгө нь “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийн эзэмшлийнх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02