Шадар сайд Я.СОДБААТАР “ЭРДЭНЭТ”-ийг шалгах ажлын хэсгийг ахална

2020-09-19 1606 1

Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон.

Энэ дэглэмийг сүүлд хоёр ч удаа сунгаад байгаа юм. Гэхдээ энэ оны дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах эрхийг нээсэн шийдвэр гаргасан.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт шийдвэр гаргаж, дээрх хоёр ТӨҮГ-ыг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт оруулсан байна.

Өмнө нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан бол Шадар сайд Я.Содбаатар ажлын хэсгийг ахлахаар болжээ. Дэд даргаар нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Ж.Энхбаяр, гишүүдээр нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нар ажиллаж байна.

Ажлын хэсэг эхний хурлаа хийжээ. Хурлаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-тэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.

Түүнчлэн тус ажлын хэсгийн хамрах асуудалтай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг худалдан авч, Монголдоо авчирсан “Монголын зэс корпораци”-ийн зарим удирдлага Ерөнхий сайдтай уулзсан гэх мэдээлэл байна.

Б.Гарьд “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02