Шадар сайд Я.СОДБААТАР “ЭРДЭНЭТ”-ийг шалгах ажлын хэсгийг ахална

2020-09-19 1309 1

Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон.

Энэ дэглэмийг сүүлд хоёр ч удаа сунгаад байгаа юм. Гэхдээ энэ оны дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах эрхийг нээсэн шийдвэр гаргасан.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт шийдвэр гаргаж, дээрх хоёр ТӨҮГ-ыг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт оруулсан байна.

Өмнө нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан бол Шадар сайд Я.Содбаатар ажлын хэсгийг ахлахаар болжээ. Дэд даргаар нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Ж.Энхбаяр, гишүүдээр нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нар ажиллаж байна.

Ажлын хэсэг эхний хурлаа хийжээ. Хурлаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-тэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.

Түүнчлэн тус ажлын хэсгийн хамрах асуудалтай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг худалдан авч, Монголдоо авчирсан “Монголын зэс корпораци”-ийн зарим удирдлага Ерөнхий сайдтай уулзсан гэх мэдээлэл байна.

Б.Гарьд “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хувийн ААН-үүд байгаль орчны сорилтод жендэрийн мэдрэмжтэй хандлагыг дэмжих талаар хэлэлцлээ

Ази, Номхон далайн Уур амьсгалын үр нөлөөнд эмэгтэйчүүдийн манлайлал сэдэвт “Азийн хөгжлийн банкны Ж

2023-12-06

ЦЕГ: Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа бус, Н.Өнөрцэцэг гэдэг хувь хүнийг шалгаж байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн Байцаах Албанаас албан ёсны мэдээлэл

2023-12-05

Самар түүж явсан найман хүний нэг нь сураггүй алга болжээ

Сэлэнгэ аймаг, Ерөө суманд самар түүж явсан найман хүний нэг нь энэ сарын 9-ний 09:40 цагийн орчимд

2023-11-30