НИТХ-ын сонгуульд гуравхан бие даагч өрсөлдөнө

2020-09-18 1544 0

Орон нутгийн сонгуулийн тов хэдийнэ зарлагдаж, намууд нэр дэвшигчдээ зарласан хэдий ч дайны өмнөх нам жим гэдэг шиг ажин түжин, бараг сонгуулийн дүн тодорхой болсон ч юм уу гэмээр.

УИХ-ын сонгуульд хол зөрүүтэй ялагдсан АН үүрдийн дайсан мэт байсан МАХН, үүрэн дотроос нь бэлтрэг суйлсан ШИНЭ намтайгаа эвссэнд дэмжигчид нь ч гайхаж ядаж байгаа. Дотооддоо ч эв түнжингүй байгаа АН  УИХ-д үнэмлэхүй олноор аархаж байгаа МАН-ын хувьд “үдийн будаа” болсон гэх таамаглагчид олон.

Угаасаа НИТХ-ын 45 төлөөлөгчийн 34 нь МАН. Дээр нь нийслэлд туг болж байсан буурал дарга УИХ-д өвдөг шороодон, нийслэлд нэр дэвшихгүй нь тодорхой болсон. 11 хэн гишүүний нэг АН-ын генсекээр ажилласан Ц.Баатархүү нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн.

Гэсэн хэдий ч сонгууль юм бол сонголттой байх ёстой. Сонгууль болгонд хоёр том намын аль нэгтэй нь наймаалцаж оролцдог жижиг намуудыг орхиё гэхэд бие даагчид энэ удаагийн НИТХ-ийн сонгуулийг сонирхохгүй байгаа нь ч сонирхолтой.

Уг нь УИХ-ын сонгуулийн тоос арилаагүй шахам байхад 60 гаруй бие даагчид нэгдэн НИТХ-д өрсөлдөнө гэлцэж байсан. Гэвч энэ удаагийн НИТХ-ын сонгуульд гурван бие даагч л өрсөлдөхөөр тунаж үлджээ.

Яагаад гуравхан гэж…? Хууль тогтоох дээд байгууллага УИХ-д бие даан нэр дэвшигч “хүч” сульддаг ч орон нутгийн өөрөө удирдах байгууллагад бие даагчдын хүч, оролцоо чухал баймаар.

УИХ-ын сонгуульд чихэлдээд байсан бие даагчид хаачив, ингэхэд???

А.АНУ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10