ТЕГ-ын нэр барьсан этгээд сүрдүүлсэн тохиолдол гарвал 106 утас руу хандаарай

2020-09-17 1315 0

Тагнуулын ерөнхий газрын /ТЕГ/ нэр барьж УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийг сүрдүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн твиттер хуудаснаа бичсэн байна.

Тэрээр “Тагнуулаас дэд хурандаа Б ярьж “Ирж мэдүүлэг өг” гэсэн. Гэрч, сэжигтний алинаар нь өгөхийг асуухад “Тантай харин ч зөөлөн ярьж байна. Ажиллагаа явуулна шүү” гэж сүрдүүлсэн. Гэхдээ энэ хүн нь Тагнуулын нэр барьж, хүн хохироож явдаг хүн байна” хэмээн бичжээ.

Энэхүү жиргээний дараа ТЕГ-ын Дотоод хяналтаас залгаж, сүрдүүлэг хийсэн Дэд хурандаа Н.Болдбаатар гэгч нь тагнуулын нэрийг барьж, хүн хохироож явдаг, эрэн сурвалжлагдаж байгаа хүн гэдгийг мэдэгджээ. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл дөрөв дэх хохирогч нь болох эрсдэлтэй байсан гэнэ.  

Хэрэв ТЕГ-ын нэр барьсан этгээд сүрдүүлсэн тохиолдол гарвал 106 утас руу хандах боломжтой юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10