Хоёр настнуудын бүртгэлийг 3 хоног явуулж, санамсаргүй түүврийн аргаар сонгоно

2020-09-17 1048 0

Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл болон сургуулийн автобустай холбоотой асуудлаар Нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Засгийн газар 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар шийдвэрлэсэн. 

Энэ шийдвэрийн дагуу 2018 онд төрсөн хүүхдүүдийг хамран сургах тойргийн төрийн өмчийн цэцэрлэг болон зөвшөөрөлтэй хүүхэд харах үйлчилгээний төвд хамруулахаар болжээ. 

Ингэхдээ цахимаар бүртгэж, төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хяналтын тоонд нийцүүлэн санамсаргүй байдлаар сонгох юм байна. 

Хоёр настнуудыг цэцэрлэгт элсүүлэх цахим бүртгэлийг есдүгээр сарын 18-ны өдөр эхлүүлж, 3 хоног явуулах аж. 

Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Засгийн газрын есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах тухай шийдвэр гараад байна. 

Энэ дагуу цэцэрлэгүүд хяналтын тоогоо тогтоох, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ авах гэх мэт бэлтгэл ажил их хийгддэг. Одоогоор бэлтгэл ажлууд хангагдаж байна. 

Цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулах болсон бөгөөд Есдүгээр сарын 18-ны Баасан гарагийн 09:00 цагаас эхлэн tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулна. 

Бүртгэл 3 хоног явагдаж энэ сарын 21-ний Даваа гарагийн 12:00 цагт бүртгэл хаагдана. Дээрх хугацаанд бүртгэл 24 цагаар үргэлжилнэ.

Бүртгэл хаагдсаны дараа есдүгээр сарын 21-ний 16:00 цагт элсэлтийг нэг зэрэг санамсаргүй түүврийн аргаар явуулна.

2018 оны нэгдүгээр сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 31 хүртэл төрсөн хүүхдийг бүртгэнэ. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулахад систем хүлээж авахгүй” гэлээ.

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15