Н.Алтанхуяг: Хүүхдүүдэд багаас нь гадаад хэл заахыг хориглосон заалт оруулах хэрэгтэй

2020-09-04 782 0

“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Үндсэн хуульд нас, хүйс, шашин шүтлэг, гарал үүслээс шалтгаалахгүй боловсрол олгох тухай заасан байдаг. Гэтэл бид хүүхдүүдээ маш олон төрлөөр нь ангилан ялгаж хуваасаар байна. Даргын хүүхэд, мөнгөтэй айлын хүүхэд, гэр хорооллын хүүхэд гэх мэт.

Нийгэмд хүүхдийг ялгаварлан гадуурхах тогтолцоог бид боловсролоор дамжуулан бий болгожээ. Тэгш эрх, тэгш хүртээмж, ижил гараа гэх зүйл байхгүй болсон. Намайг сайдаар ажиллаж байхад Элчин сайдын хүүхдүүд Элчин сайд болдог байсан. Гадаад л бол гоё гэж хошуурахаа болих хэрэгтэй. 

Гадаадад л очоод, сураад төгсөж ирсэн хүүхдийг тахин шүтэж байна. 100 мянган ам.доллараар төгссөн юм бол Монгол ирж яах гээд байгаа юм бэ?

Бакалаврын түвшний хүүхдүүдийг гадаад руу явуулмааргүй байгаа юм. Бүр аргаа барвал 2,2 гэсэн хөтөлбөртэй явуулдаг баймаар байна.

Хүний газар мөнгө төлж сууж байхаар өөрсдийнхөө боловсролын тогтолцоог сайжруулъя. Дэлхийн эдийн засаг яах гэж судлаад байдгийг нь ойлгодоггүй. Манай эдийн засаг ойлгомжтой. Гурван сая хүнээс тал нь Улаанбаатарт цугларчихсан, аймгуудад ямар ч эдийн засаг байхгүй.

Монголжмоор байна, багаасаа хэл сурчихаар мундаг болчихдог гэсэн тэнэг юмыг болиулмаар байна.

Дээр үеийн тогтолцоог зарим талаар нь шүүмжилж болох ч бидэнд тэгш боломж олгодог байсан юм байна. Хүүхдүүдэд багаас нь гадаад хэл заахыг хориглосон заалт оруулах хэрэгтэй. Монгол хүүхэд юм бол монгол хэлээ сур, монголоор сайн хэрэлддэг болтлоо сур. Дунд ангиас эхлээд хоёрдогч хэл сурах хэрэгтэй” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авна

УИХ-аас баталсан Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд зааснаар ирэх оноос эхлэн УИХ-д суудалт

2024-10-01

Засгийн газрын 100 хоногийг угтан Ерөнхий сайд албан даалгавар гаргажээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл

2024-09-11

В.Путин: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх бус Монголын хэрэглэгчдийг хийгээр хангана

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэ

2024-09-03