Л.Оюун-Эрдэнэ: “Хөрөнгөө нотолж чадахгүй бол улсад тушаадаг болно”…

2020-08-21 791 0

Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганы  хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төрийн өндөр албан тушаалтны албаны авилгал, хээл хахуулийг таслан зогсоох чиглэлээр ямар зохицуулалт орж ирж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулсан юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Авилгалтай холбоотой асуудлаар сайн засаглал хэсгийн гуравдугаар бүлэг дээр тусгагдсан. Төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтан тухайн хөрөнгөө нотолж чадахгүй бол улсын орлого болгодог Сингапурын эрх зүйн орчныг оруулж ирэхээр тусгагдаад явж байгаа.  Үүнээс гадна сонгуульд бүртгэлгүй мөнгө хандивлах нь авилгалын хэрэг болгож шалгагдах зэрэг эрх зүйн том шинэчлэлт тусгагдаад явж байгаа.  Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг ил тод болгох нь дээд шатны авилгалын асуудал шийдэгдэх үндсэн зарчим гэж үзэж байгаа” хэмээсэн юм.

Л.Оюун-Эрдэнийн энэ үг биелэлээ олох болов уу?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал асан А.Ганхуягт 6 жилийн хорих ял оноолоо

"Но-той ногоон" буюу ногоон автобусны гэх хэрэгт холбогдсон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ган

2025-04-10

БЭТ Ж.Батзандангийн зуслангийн байшинд гал гарчээ

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандангийн зуслангийн байшинд гал гарчээ. Ж.Батзандан энэ

2025-04-04

“UB palace”-ын газар “Хурд стандарт” ХХК буюу Б.Чойжилсүрэнд шилжжээ

Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших "UB palace-ыг буулгах болсон" тухай мэдээллийг нүүр номдоо бичсэн

2025-02-26