Нүүрс тээврийн жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол гаргахгүй байхыг хүсэв

2020-08-20 723 0

Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрсний тээвэр хийж буй жолооч нар Ганцмод боомтод хоноглох үеэр Хятадын талын хэв журам сахиулах ажилтнууд жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол 8 дугаар сарын 18-ны орой гарсантай холбогдуулан Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай утсаар ярилцав.

Хоёр талаас тохиролцсон “Ногоон гарц”-ын түр журмын дагуу тээвэр хийж буй монгол иргэдэд хятадын талын холбогдох байгууллагын хүмүүс хүндэтгэлтэй хандах ёстой. Хоёр улсын харилцааны найрсаг уур амьсгалд сөргөөр нөлөөлөх ийм тохиолдол дахин гаргахгүй байхад анхаарч, зохих арга хэмжээ авахыг Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг Элчин сайд Чай Вэньруйгаас хүсэв.

Монголын талаас анхаарал хандуулж буй асуудлыг Хятадын талын холбогдох байгууллагад мэдээлж, арга хэмжээ авахаа Элчин сайд илэрхийлэв.

Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг мөн асуудлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох албаны хүмүүстэй ярилцахад дахин ийм асуудал гаргахгүй байхад анхаарч, арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ онцгой нөхцөл байдалд тогтсон маршрутаас өөр газар явж болохгүйг жолооч нарт ойлгуулахад монголын тал анхаарахыг хятадын талаас хүссэн байна. С.Батхуяг консул ӨМӨЗО-ны Боомтын албаны хүмүүстэй түүнчлэн жолооч нарын зочид буудлын нөхцөл, хоолны чанарыг сайжруулах, буудлын төлбөрийг бууруулах асуудлыг ярилцсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авна

УИХ-аас баталсан Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд зааснаар ирэх оноос эхлэн УИХ-д суудалт

2024-10-01

Засгийн газрын 100 хоногийг угтан Ерөнхий сайд албан даалгавар гаргажээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл

2024-09-11

В.Путин: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх бус Монголын хэрэглэгчдийг хийгээр хангана

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэ

2024-09-03