Жагаа нь ЖАВХАЛЗАЖ Л явлаа…

2020-08-10 1245 0

Өөрийн гэсэн этгээд ёжтой яриа, стилээрээ үзэгчдийг байлдан дагуулж, муухан хошин шогоос дээр хөгжөөн баясгачихдаг нь Буян Жагаагийн нэг давуу тал. Телевизийн эфирийн үеэр гишүүн асан Л.Гүндалайтай зодол­дохыг шахсан, дуучин Наратай сошиалд үг хаялцсан гээд энэ хүнээс гарах араншин дэндүү олон бас содон. Сүүлдээ бүр хоолны нэвтрүүлэгт орчихсон тууж явсан. “NTV” телевизийн “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэгт загвар өмсөгч Балжидмаагийн хамт оролцсоныг та санаж буй байх.

Түүний өвөө Булган аймгийн Хөгнө хааны хүрээний том лам байсан гэдэг. Тиймдээ ч тэр үү өөрөө шүтлэггүй атлаа Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээхэд 14 сая төгрөг хандивлаж Гандан хийдэд “Кадиллак” машин бэлэглэж байсан гэх юм билээ.

Энэ элдэвтэй эрийн гол хобби нь шоу тоглолт. Киркоров, Дижэй Бобо, Модерн Токингийг Монголчуудтай уулзуул­сан “буян“-тай. Тэр алтан агшнуудын нэгийг та харж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07