“Хөгшин бурхиуд” төрийн өндөр­лөгүүдэд зөвлөнө

2020-07-08 1239 1

Өнгөрсөн парла­ментын хийсэн хамгийн гол нэг ажил нь 20 гаруй жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан явдал байв. Одоо уг нэмэлт, өөрчлөлтийг дагаж 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж байгаа бөгөөд шинэ парламент эхний нэг жилдээ уг өөрчлөлтийг хийх юм.

Яг энэ чухал цаг үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Д.Лүндээжанцанг хоёр дахь удаагаа УИХ-ын даргаар томилогдсон Г.Занданшатар Хуулийн бодлогын зөвлөхөөрөө ажиллуулахаар болжээ.

Уг албан тушаалд өмнө нь Ж.Сүхбаатар ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлахад УИХ-ын даргад зөвлөж ажилласан юм. Д.Лүндээжанцанг УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллах болсонд хуульчид баяртай байгаагаа илэрхийлж байна.Тухайлбал. хуульч О.Мөнхсайхан фэйсбүүктээ дараах тайлбарыг бичжээ.
Дахиад л нөгөө насны талаарх туйлшрал жиргэлдсээр. “Хөгшчүүл бүгд яв” гэсээр Монголын хамгийн туршлагатай парламентч, Үндсэн хуулийн эрх зүйн эрдэмтний хувьд парламентын ардчиллыг бэхжүүлэх ажилд 30 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн энэ эрхмийг сонгоогүй (маш цөөхөн саналаар унасан)-д иргэний хувьд харамсдаг. Д.Лүндээжанцан гуай УИХ-ын даргын ахлах зөвлөх болсонд баяртай байна (ер нь зөвлөх гэдэг чинь ийм л хүмүүсийн хийдэг ажил гэж боддог шүү). Учир нь, түүний арвин туршлага, хууль тогтоох ажиллагааны өндөр мэргэшил, гол нь парламентын засаглалыг бэхжүүлэх гэсэн чин сэтгэл нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагах 40 гаран хуулийг батлах, Хуралдааны дэг сахих, аливаа ээдрээтэй бодлогын асуудал шийдвэрлэх зэрэг дээр харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй энэ УИХ-д өмөг түшиг болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ийм нүдээ олсон томилгоо хийвэл хэчнээн тустай вэ.

“Залуу л бол мундаг,” эсхүл “настай л бол хэрэггүй” гэдэг бол худал хуурмаг төдийгүй Монгол Улсад хор уршигтай туйлшрал.

Аливаа бүрэлдэхүүн (парламент, шүүх, зөвлөл, хороо зэрэг)-д нас насны төлөөлөл чухал ч зөвхөн насаар бүхнийг хэмжинэ гэдэг бол хэт өрөөсгөл гэдгийг сонгуулийн өмнө мань мэт нь чадахаараа хэлсэн боловч хүмүүст сайн хүрээгүй. Мэдлэг, чадвар, ёс зүй, туршлага цогцоороо гол шалгуур байх хэрэгтэй. Энэ шалгуурыг хангаж буй бол нас, хүйс зэрэг тохиолдлын зүйлс бол хоёрдогч шинжтэй гэжээ.

Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогджээ.

Ц.Нямдорж 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр төгссөнөөсөө хойш хууль, хуулийн байгууллагаар “занималдаж” байгаа нэгэн. Тодруулбал,
1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч
1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол улсын их хурлын дэд дарга
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд.
Ямартаа ч “Хөгшин бурхи” гэгдээд буй акулууд төрийн өндөр­лөгүүдэд зөвлөхөөр болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Нямдорж ,Лундаажанцан хоёр   зөвлөх  болгосон нь  сайн   хөгшин гэж хэлүүлэх яаагаачгүй       залуучуудад туршлага дутна  тэдэнд түшиг тулгуур болно.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12