Г.Амартүвшин 76 гишүүнээс ганцаараа нидерланд хэлтэй бол Д.Цогтбаатар кхмер, тай хэлтэй

2020-07-07 2175 0

УИХ-ын 2020 оны сонгуулиар шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд хэл усаараа хэнийг ч урдаа гишгүүлэхээргүй мундагууд бололтой юм.

Хамгийн олон гадаад хэл эзэмшсэн гишүүдээр Г.Амартүвшин, П.Анужин, Т.Аюурсайхан, Х.Булгантуяа, Д.Цогтбаатар нарын таван гишүүн тодорч байна.

Шарк гэдгээрээ олонд танигдсан Г.Амартүвшин нь англи, орос, франц, герман, голланд хэлтэй. Гишүүн П.Анужин англи, орос, хятад, япон гэсэн дөрвөн гадаад хэлтэй.Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан англи, орос, турк, япон хэлтэй. Гишүүн Д.Цогтбаатар англи, орос, кхмер, тай гэсэн дөрвөн хэлтэй. Харин Сангийн дэд сайдын албыг хашиж байсан Х.Булгантуяа англи, орос, хятад, япон хэлтэй.

Нийт гишүүдийн хэлний мэдлэгийг авч үзвэл 55 нь англи, харин 53 нь орос хэлтэй аж. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарын 46 гишүүн Англи, Орос хэлтэй.
Хотын дарга асан С.Амарсайхан, П.Анужин, Х.Булгантуяа, Б.Энх-Амгалан нарын дөрвөн гишүүн хятад хэлтэй. Харин П.Анужин, Т.Аюурсайхан, Х.Булган­туяа, Ч.Ундрам нарын дөрвөн гишүүн япон хэлтэй гэнэ. Түүнчлэн ховор гадаад хэлийг эзэмшсэн гишүүд ч байна.
Гишүүд дундаас Х.Ганхуяг, Д.Өнөрболор нарын хоёр гишүүн солонгос хэлтэй.

Г.Амартүвшин 76 гишүүнээс ганцаараа нидерланд хэлтэй бол Д.Цогтбаатар кхмер, тай хэлтэй цор ганц гишүүн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: Хоёр тал зөвшилцөөд огцруулах бичгээ татчихвал УИХ төсвөө хэлэлцээд явна

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд бүлгээ хуралдуулахыг шаардаж, мэдээлэл хийсэн. Тодруулбал

2025-10-14

Ерөнхий сайдыг огцруулах саналыг өнөөдөр 14 цагаас хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг өрг

2025-10-10

АН-ын бүлгийн бүх гишүүд чуулганы танхимыг орхин гарав

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "А

2025-10-02