Сонгуулийн саналын хуудас хэвлэх компаниудад өндөр шалгуур тавьжээ

2020-06-16 922 0

УИХ-ын 2020 оны сонгуулийн саналын хуудас хэвлэгдэж дууссан. Өнөөдөр 21 аймгийн сонгуулийн хороодод санал тоолох машины хамтаар хүлээлгэн өгч дуусна. Тэгвэл саналын хуудсыг хэвлэх компаниудад шалгаруулалт явагдсангүй гэж зарим хэвлэлийн компаниудаас гомдол санал Сонгуулийн ерөнхий хороонд иржээ.

Энэ удаагийн сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл”, Таван богд менежмэнт” компани хэвлэж байгаа юм. Сангийн Яамнаас үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөл авсан 10 гаруй компани байдаг юм байна. Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудас хэвлэх компанийг сонгон шалгаруулах өмнө Канадын Доминайн вотинг системс компаниар дүгнэлт гаргуулжээ.

Энэ дүгнэлтээр “Монголын үнэт цаас хэвлэл”, “Таван богд менежмэнт” компаниуд техник тоног төхөөрөмжийн хүчин чадал сайтай, ажиллах хүчний туршлагатай, аюулгүй ажиллагааг бүрдүүлсэн төдийгүй үнэт цаасны чанар, нууцлалын элемент сайн гэж гарсан тул Сонгуулийн ерөнхий хороо сонголтоо хийж, 2020 оны УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх эрхийг хувааж олгожээ.

Сонгуулийн саналын хуудсыг хэвлэх болон битүүмжлэх ажлыг СЕХ-ны Ажлын хэсэг болон ТЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, ЦЕГ, ОБЕГ-ын хяналтан дор гүйцэтгэдэг байна. Мөн нам эвслүүдийн төлөөлөгчид, бие даагчдын албан ёсны итгэмжлэгсэн төлөөлөгч ажиглалтыг хийж байгаа юм байна. Хөндлөнгийн ажиглагчаар “Мидас” ТББ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Чойжилсүрэн: Нойр муутай явж байгаад Эрчим хүчний сайдын багцыг “Миний багц” гэж хэлсэндээ хүлцэл өчье

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Түүнийг Увс аймгийн 100 жилийн о

2025-08-07

Д.Амарбаясгалан Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дар

2025-07-30

Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадын тэт

2025-07-03