Зургаадугаар сард эх орондоо ирсэн иргэд сонгуулиар санал өгөхгүй

2020-05-30 945 0

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж, 2020 оны зургаадугаар сард тусгай үүргийн найман нислэг үйлдэн 2000 орчим иргэнээ эх оронд нь авчрахаар төлөвлөж байгаагаа танилцуулсан.

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийг сонгуульд оролцуулах эсэх асуудлаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Зургаадугаар сарын 24-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт болно. Энэ үеэр гадаадаас иргэдээ авчрах ажлыг зогсооно гэдэг ташаа мэдээлэл яваад байгаа. Ийм зүйл болохгүй гэдгийг хэлье.

Сонгуулийн ерөнхий хороотой урьдчилан тохиролцоод тусгаарлалтын байранд байх хугацаанд санал өгөх боломжгүйг харгалзан үзэж, Цар тахлын эсрэг нэг удаагийн хуульд заасан үндэслэлээр зохицуулна. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сард, сонгуулийн өмнө ирж тусгаарлагдаж байгаа иргэд сонгуулийн санал өгөх боломжгүй.

Сонгуулийн насны 1000 иргэн татаж авах багцаа байгаа. Ингэхдээ өмнөх жишгээр УОК-ын Шуурхай штаб, Элчин сайдын яамдаас ирүүлсэн мэдээлэл болон УОК-ын таван үндсэн шаардлагад нийцүүлэн бусад хүндэтгэн үзэн шалтгааныг харгалзан иргэдээ татаж авна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН өнгөлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураал

2026-06-22

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Н.Учрал: Тэтгэврээ 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулсан бүх иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахин бодно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026-06-10