Нэр дэвшигч сонгогчоо үнсэж “хайр зарлахгүй”, сонгогч бээлий өмсөж саналаа өгнө

2020-05-30 1346 0

Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг баталсан.

Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагааг тусгаж өгсөн байна.

Мөн нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгснөөс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах журам, дээрх үйл ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ зэргийг тодорхой заажээ.  

Тэгвэл тус журмын 3.2-т Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, цуглаан, хурал зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байхыг тусгасан бөгөөд уулзалт, арга хэмжээнд оролцогчдын хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байхыг тусгажээ. 

Ингэхдээ тухайн нэр дэвшигчийн уулзалт цуглаанд оролцохоор ирсэн иргэд, сонгогчдыг биедээ хүрэх, гарах барих, нэгнээ үнсэхийг хоригложээ. Түүнчлэн амны хаалтгүй иргэнийг оруулахыг хориглосон бөгөөд зохион байгуулагчдын зүгээс нэг удаагийн амны хаалт олгох ёстой гэдгийг журамлажээ.  Гэхдээ зөвхөн нэг ширхэгийг өгөх гэнэ.

Журмыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэл

2025-12-15

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2025-12-03