АТГ: 51 нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлээгүй

2020-05-21 1470 0

Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх ёстой. АТГ-аас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахимаар авч дуусчээ.

Энэ талаар АТГ-аас “Нэр дэвшигчид хөрөнгө, орлогоо мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүллээ. Цахим системд нийт 13 нам, 4 эвсэл, бие даагчид, нийт 698 нэр дэвшигчийн эрхийг үүсгэснээс хуулийн хугацаа дуусахад 647 нь мэдүүлгээ баталгаажуулсан. 51 нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлээгүй” гэж мэдээллээ.

Нэр дэвшигчдийн ХОМ-ийг зургаадугаар сарын 2-оос эхлэн Сонгуулийн Ерөнхий Хорооны сайтад нээлттэйгээр байршуулах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өө

2026-04-16

У.Хүрэлсүх: Ард түмний захиалгаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг өргөн барьсан

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх  УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн талаар байр сууриа илэрх

2026-04-15

АТГ: Д.Тогтохсүрэнгээс хахуулийн 250 сая төгрөгийг хураан авсан

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын

2026-04-14