Шүүхээс Г.Солтан, Ж.Эрдэнэбат нарыг АЛБАДАН ирүүлэх шийдвэр гаргалаа

2020-05-19 700 0

ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээр дамжуулан зээл авсан УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татаад байгаа билээ. Тэдний нэг болох яллагдагч Г.Солтаныг Нийслэлийн прокурорын газраас прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэх үндэслэлээр албадан ирүүлэх хүсэлтийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг.

Шүүх хүсэлтийг хүлээн авч, хянаад шүүгчийн 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 1683 дугаар захирамжаар яллагдагч Г.Солтаныг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгчийн дээрх захирамжид яллагдагч Г.Солтаны өмгөөлөгч Э.Туул Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг шүүх хүлээн авч, 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч Э.Туулын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Мөн Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ж.Эрдэнэбатыг удаа дараа дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 1072 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Ж.Эрдэнэбатыг албадан ирүүлэхээр шийдвэрлээд байгаа юм.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12