Дятловын экспедицийн нууц сүйрэл ба Ё.Цогийн шинэ дүр

2020-01-07 1953 0

Монгол Улсын гавьяат жүжигчин Ё.Цог Оросын “ОРТ” телевизийн бүтээлд тогложээ. Энэ удаад учир битүүлгээр алагдсан Дятловын экспедицийн тухай өгүүлэх кинонд Мансын өвгөний дүрийг бүтээсэн байна.

Дятловын экспедицийн нууц сүйрэл болсноос хойш 50 жил өнгөрсөн ч шалтгаан нь өнөөг хүртэл тогтоогдоогүй. Уг экспедицийн тухай 1990 онд Анатолий Гущин “Есөн амины үнэ цэнэ” ном хэвлүүлсэн бол 2013 онд “Дятловын давааны осол” кино болоод телевизийн олон баримтат цуврал нэвтрүүлэг гарч байсан юм.

Тэгэхээр Ё.Цог гавьяатын шинэхэн бүтээл үзэгчдийг соронздох нь дамжиггүй. Өмнө нь тэрээр цэргийн алба хаасан бэлтгэл офицеруудын тухай өгүүлэх “Долдугаар тусгай тасаг” уран сайхны кинонд Ардын жүжигчин Г.Равдан, Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Д.Гүрсэд, Д.Сүхбаатар нартай хамтран тоглосон билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Баян-Өлгий, Увс, Ховд аймаг баяр наадмаа наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо

2026-06-23

Даншиг наадмаар морь уралдуулахгүй

Энэ сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох “Хүрээ цам-Даншиг наадам”-ын талаар Нийслэлийн З

2026-06-23

“Хүрээ цам-Даншиг наадам”-ын хөтөлбөрийг танилцуулж байна

"Хүрээ цам-Даншиг наадам" зургаадугаар сарын 27, 28 буюу энэ долоо хоногийн бямба, ням гарагт Хүй

2026-06-23