МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатын халааг Сэлэнгийн О.Гэрэлт-Од авлаа

2020-05-08 1088 0

МЗХ-ны 6-р их хурал цахим хэлбэрээр болж, Ерөнхийлөгчөө шинээр сонголоо. Тус холбооны Ерөнхийлөгчөөр А.Мөнх­бат 2012 оноос хойш ажиллаж байгаа. МЗХ-ын дүрэм ёсоор бол Ерөнхийлөгч нэг л удаа улиран сонгогдох ёстой.

Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчөөр их хуралд оролцогчид Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбооны тэргүүн О.Гэрэлт-Одыг 100 хувийн саналаар сонгожээ.

Хуралд 300 гишүүн оролцсон бөгөөд улс орон даяар хөл хорио тогтоогоод байгаа учраас хорио цээрийн дэглэмийг сахин нэг өрөөнд арваас илүүгүй төлөөлөгчийг байрлуулан цахимаар холбогдон их хурлаа хийсэн юм.

Тус холбооны 5-р их хурал 2015 онд болж байсан. Тус холбооны хурал дөрвөн жил тутамд зохион байгуулагдах ёстой, нийт 300 гишүүн оролцоно гэж зарлагдсанаас ирц 100 хувь байлаа. Мөн хурлаар дэд Ерөнхийлөгч нараа сонгосон бөгөөд үндсэн дүрмээ шинэчлэхээр зарлагдсан. Гэхдээ улс оронд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа учраас үндсэн дүрмийн өөрчлөлтийг аймаг, хороо бүрт танилцуулан хэлэлцэхээр боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Н.Учрал: Тэтгэврээ 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулсан бүх иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахин бодно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026-06-10

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг айм

2026-06-09