Н.Номтойбаяр: Хуулийн гажуудлын эсрэг надаас өөр хүн босож чадахгүй, надад мэдлэг, туршлага, санхүүгийн бололцоо нь байна

2020-05-08 1325 3

Н.Номтойбаяр өөрийнх нь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн барьсан Монгол улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг шалгуулах гомдол хүсэлтээ АТГ-т хүлээлгэн өгч, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Нэгдүгээр сарын 13-нд Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн барьсан. Би өөрөө 2019 арванхоёрдугаар сарын 12-ны өдөр “Дашдаваа, Жаргалсайхан нар ичдэггүй юм бол миний бүрэн эрхийг татгалзуулах эрхийг өргөн бариарай” гэж мэдээлэл хийж байсан.

Арванхоёрдугаар сарын 12-ны өдөр төрийн ордонд хийсэн хурал хууль зөрчсөн байж болзошгүй гэж Батхуяг гэдэг өмгөөлөгч Нийслэлийн прокурорт гомдол гаргасан. Харин 26-нд нь Нийслэлийн прокуророос хууль зөрчөөгүй, үгээ хэлэх эрхээ эдэлсэн гээд тогтоол нь гарсныг мэдсээр байж Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан их хуралд худал мэдээлсэн. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Миний баримталдаг зарчим бол хуулийн өмнө тэгш байх.

Намайг сайд байхдаа хууль зөрчсөн гэж гүтгэж байгаа бол би яагаад тэр хүнийг шалгуулж болохгүй гэж. Тэр хүн прокурор байлаа гээд хуулиас дээгүүр байх ёсгүй. Хуулийн байгууллага, прокурор хүний царайг харж яллаж болохгүй.

Миний сайд байхдаа гаргасан шийдвэртэй яг адилхан шийдвэрийг 2018-2020 онуудад гаргасан. Он сар, сайдынх нь л нэр өөр байгаа болохоос биш шийдвэр нь яг адилхан. Тэгэхэд ганцхан намайг буруутай гэж байна.

Хар багаасаа 20 жил төрд зүтгэлээ. Хуулийн гажуудлын эсрэг надаас өөр хүн босож чадахгүй шүү. Надад мэдлэг, туршлага, санхүүгийн бололцоо нь байна. Энэ заваарсан байдлыг цэгцлэх гэж би энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Зургаан сар завсарлалаа, боллоо” хэмээн ярив.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • тийшдээ ямар элчин гэж хар тамхичингуудтай  адилхан улсаа унагаж хар жагсаалтад аваачсан биш сонгуульд дэвшээрэй залуу хүн зоригтой дуугарч бна гөлөгнүүдийг бяц дэвс наад муу нямдоржоо ялаад гараад ир тэр батхүүгн хүүхдүүд худлаа хардаж хүн гүтэгсэн шүү тэгж яривхл бичлэг үзүүлж пугаач мэдэхгүй бж монголын олон сайхан үалуусыг архинд живүүлсэн нь үнэн биздээ

  • энэ хүн үнэхээр хүн алж хүрээ талж,хүүхэн хүчиндэж явсан юм бол шудрага шүүх,хууль хүчнийх нь аль хэзээний барьж аваачаад шоронд хийчих хугацаа блаа ш дээ…

  • Номтойбаяр минь дээ. Номтойбаяр минь би чиний оронд байсан бол алхсан мөрөө эргэж харж  амьтны аманд багтахгүй л амьдрах байсан. Юу дутсан гэж өөрөө далжигнаж явдаг юм.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12