Н.Номтойбаяр: Улстөр орсон цагт хууль ч хамаагүй, онцгой дэглэмийн хаалт ч хамаагүй юм шиг байна

2020-05-07 1691 0

Н.Номтойбаярын өмгөөлөгч албадан ирүүлэх шүүгчийн захирамжийг эсэргүүцэн гомдол гаргасан.

Уг гомдлыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хянаад хэвээр үлдээсэн билээ. Энэ талаар Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа “Шүүхийн шийдвэр гарч. Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай. Маргааш 11:00 цагт өөрийн биеэр очиж улстөрийн “яллах дүгнэлт”-ээ аваад АТГ-ын гадаа шууд нийтэд дэлгэнэ. Хэвлэлийнхэн ирвэл талархах болно” гэж бичсэн байсан юм.

Тэгвэл түүнийг хөл хорионы хаалт нэвтрүүлжээ. Тэрээр “Онцгой дэглэмийн хаалтны араас Ц.Нямдоржийн цагдаа дуудаж байна. Өөрөө гүйгээд хүрээд ирлээ. Улстөр орсон цагт хууль ч хамаагүй, онцгой дэглэмийн хаалт ч хамаагүй юм шиг байна. Маргааш өөрөө очъё гэж байхад. Гэхдээ шүүх шударга байна гэдэгт горьдсоор” гэж бичжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10