Н.Номтойбаяр: Улстөрийн “яллах дүгнэлт”-ээ гутлаа тослоод, өөрийн биеэр очиж авна

2020-05-07 1565 0

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтийг прокурорын байгууллагаас өчигдөр шүүхэд гаргасан.

Харин Н.Номтойбаяр “…эрхэм шүүгч танаас миний дээд шатны прокурорт давж гаргасан гомдлын хариу гартал Нийслэлийн прокурор С.Мөнхгэрэлийн гаргасан “албадах” хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авахаас татгалзахыг хичээнгүйлэн хүсье” гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Түүний өмгөөлөгч ч албадан ирүүлэх шүүгчийн захирамжийг эсэргүүцэн гомдол гаргасан.

Уг гомдлыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хянаад хэвээр үлдээжээ.

Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа “Шүүхийн шийдвэр гарч. Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай. Маргааш 11:00 цагт өөрийн биеэр очиж улстөрийн “яллах дүгнэлт”-ээ аваад АТГ-ын гадаа шууд нийтэд дэлгэнэ. Хэвлэлийнхэн ирвэл талархах болно” гэж бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10