У.Хүрэлсүх: Бидний боломж л энэ, бүх хүмүүст мөнгө өгөөд, бүх ААН-үүдээ тордож чадахгүй

2020-05-06 1385 0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих дараагийн арга хэмжээнүүдийг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав. 

Тэрээр “Энэ асуудлыг улс төржүүлээд байх шиг байна. Сонгууль болохоос нэг сарын өмнө Засгийн газраа солиод яах ч юм билээ. Их хурал ямар шийдвэр гаргана түүнийг нь Засгийн газар дагаж мөрдөнө.

Нөхцөл байдалтай уялдаад янз бүрийн шийдвэр гаргаж байгаа. Цаашид ч гаргана. Засгийн газар, УОК, Хотоос гаргаж байгаа шийдвэрүүд хүн болгонд талаагдахгүй байж магадгүй. Нийтийн эрх ашгийн төлөө л шийдвэр гаргана. Сая баарыг нээсэн нь буруу байсан. Буруу байсан учраас гаргасан шийдвэрээ цуцалсан байна лээ. Дахин дахин ийм шийдвэрүүд гаргаад байж болохгүй.

Бизнесийн асуудал дэлхий нийтээрээ хүндэрсэн байгаа. Хөрөнгө мөнгөтэй улс орнууд мөнгөө гаргаад асуудлаа шийдээд явж байна. Бидэнд байгаа боломж л энэ. Засагт байгаа боломжийнхоо хэрээр иргэдийнхээ ахуй амьдралд тусалж байгаа нь энэ. 

Дараагийн ажлуудаа ч бодоод төлөвлөөд явж байна. Түүнээс бүх хүмүүст мөнгө өгөөд, бүх ААН-үүдээ тордож чадахгүй. Энэ чинь дэлхийн хэмжээнд тохиолдож байгаа гамшиг. Дэлхий даяар материаллаг баялаг үйлдвэрлэдэг иргэдийн 81 хувь хөл хорионд орсон гэх судалгаа гарсан байна” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24