Бие даан нэр дэвших 208 хүн мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

2020-04-27 643 0

Үндэсний аудитын газраас бие даагчдын мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан талаараа мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис “Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу ирүүлсэн бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 24:00 цаг хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 208 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байна.

Өнгөрсөн хоногуудад коронавирустэй холбоотойгоор нийслэл, орон нутагт хөдөлгөөн хязгаарласан. Тиймээс мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т биечлэн авчирч өгөх боломжгүй хүмүүсийн материалыг цахимаар авахад орон нутгаас 10 гаруй хүн мөрийн хөтөлбөрөө цахимаар ирүүлсэн. Хөдөлгөөний хязгаарлалт дууссан учраас цахимаар мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн хүмүүсийг эх хувиар нь аудитын байгууллагад авчирч өгөхийг сануулж байна. Гадаадаас цахимаар мөрийн хөтөлбөрөө илгээсэн тохиолдол бүртгэгдээгүй” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайдыг огцруулах саналыг өнөөдөр 14 цагаас хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг өрг

2025-10-10

АН-ын бүлгийн бүх гишүүд чуулганы танхимыг орхин гарав

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "А

2025-10-02

АНУ-ын Сенат төсвийн хуулиа баталж чадаагүй учраас засгийн газрын зарим байгууллага ажлаа зогсоолоо

АНУ-ын Сенат төсвийн хуулиа баталж чадаагүй учраас тус улсын засгийн газрын зарим байгууллага 10

2025-10-02