Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Төв аймагт нэр дэвшинэ

2020-04-27 1080 0

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин энэ удаагийн сонгуулиар Төв аймагт нэр дэвшихээр болжээ. Түүнтэй хамт АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд нар тус тойрогт нэр дэвшиж өрсөлдөх гэнэ.

АН-ын гурван нэр дэвшигчийн хувьд гурвуулаа тус аймгаас гаралтай, нэг нутаг усны хүмүүс. Ц.Туваан, Д.Эрдэнэсувд нарын хувьд анх удаагаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа бол Х.Тэмүүжиний хувьд дөрөв дэх удаагийн сонгууль.

Өмнө нь хоёр удаа УИХ-д сонгогдохдоо 2008 онд Баянголын тойргоос, 2012 онд УИХ-ын сонгуулийг холимог буюу хувь тэнцүүлсэн, мажоритари хосолсон хэлбэрээр явуулахад Х.Тэмүүжин АН-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдон Н.Алтанхуягийн Засгийн газарт Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байсан билээ.

Харин өнгөрөгч 2016 оны сонгуулиар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин МАН-аас нэр дэвшсэн Ц.Мөнх-Оргилд өвдөг шороодсон юм.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24